Уншиж байна...

ХҮҮХЭД АХУЙ САЙХАН

Бага нас Дарханы Древень буюу гэр хороололд, тэр дундаа Толгойт орчим өнгөрсөн. Толгойтынхоо 6-р цэцэрлэгт хүмүүжсэн. Манайх тэр хавьдаа олон тахиа, гахайтай бас хэдэн хонь ямаа, үхэртэй айл байлаа. 1989 онд Дарханы 7 дугаар дунд сургууль орсон. Манайх сургуулиас жаахан зайтай. Хичээлийн хажуугаар бөхийн дугуйланд явна. Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х. Цагаанбаатартай хамт бэлтгэл хийнэ шүү дээ. Манай том ах Г. Дамдинхүү бид хоёрыг хооронд нь их барилдуулна. Цагаанаа ёстой л багын мундаг бөх байсан. Бид хоёр бөхөөс гадна, гэр ойрхон тул их найзлана. Зун өглөө эрт Бирж дээр бараа зарах газар авч гэрийнхэндээ өгнө. Тэр үед хүн болгон л наймаа хийдэг байлаа. Бас хамт сүүгээ зарна. Зах зээлийг багаасаа л мэдэрч өссөн дөө.Манайх гэдэг айл зургаан хүүхэдтэй. Орой ажил тараад гэртээ орж ирэхэд бужигнасан нөхдүүд баяр хөөртэйгээр угтана шүү дээ. Бага хүүхдүүдтэйгээ тоглосоор нэг мэдэхэд унтах цаг болсон байдаг. Энэ л хугацаанд өдрийн их ажлын алжаал бүрэн алга болно. Миний гэргий Ц.Уянга гэж мундаг эмэгтэй бий. Амжилттай
яваа эр хүний ард сайн эхнэр байдаг гэж үг бий дээ. Манай хүн ОХУ-ын Москва хотын А.М.Горькийн нэрэмжит Утга Зохиолын Дээд Сургуулийг төгссөн утга зохиол, хэл шинжлэлийн мэргэжилтэй. Голдуу орчуулга их хийдэг. Олон гадаад хэл эзэмшсэн. Сайхан хоол хийнэ, гоё ширээ засна. Ёстой гэрийг минь гийгүүлдэг наран юм даа.

Like what you see?

Hit the buttons below to follow us, you won't regret it...