Уншиж байна...
⭕️ Арьс ширний цогцолборын одоо хувийн хэвшилд байгаа хэсгийг нь төр хүлээж аваад цаашаа үргэлжлүүлээд бүрэн дуусгахад ямар хугацаа шаардагдах вэ?
Мөн хэдий хэмжээний санхүүжилт орно гэж үзэж байгаа вэ?
Манай Дарханчуудын гол хүлээлт болох энэ цогцолбор яг хэзээ бүрэн дуусах, ямар хөрөнгө шаардагдах талаар тодорхой мэдээлэл авмаар байна⁉️
⭕️ Дараагийн асуулт малчдын гол орлого болох мал, махны үнийг өсгөхөд экспорт түүнтэй холбоотой эрүүл ахуйн асуудал чухал байна.
Манай малыг гадагш экспортлох гэхээр өвчлөл ихтэй гээд авдаггүй. Манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг нь харахаар улс, бүс, тухайн нэг ферм нь өвчлөлгүй бол гаргаж болох юм байна.
Бид улсаараа юмуу бүс нутгаараа өвчлөлгүй байж чадахгүй байгаа. Тиймээс тухайн нэг ферм, аж ахуйн нэгж өөрөө тусгаарлагдсан орчин үүсгээд, халдвар хамгааллын дэглэмийг олон улсын түвшинд хангаж мал, махыг экспортод гаргаж болох юм байна.
Ийм зохицуулалт манай хуулинд байхгүй тул оруулах тал дээр танай яам ямар ажил хийж байна вэ?
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулинд энэ өөрчлөлтүүдийг оруулах санал яамнаас гарч байгаа юу?

Бусад видеонууд